Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдаар +14.3...+18.1 градус дулаан, Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур +16.6...+16.9 градус дулаан, өндөр уулын бүсийн сумдын нутгаар +9.6...+13.1 градус дулаан байлаа. Агаартаа хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө +28...+32 градус дулаан, өндөр уулын сумдаар +20...+26 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, Өндөр уулын сумдаар -1...-7 градус хүйтэн байжээ. Хамгийн хүйтэн нь Дуут суманд -7 градус хүйтэн байсан бол хамгийн дулаан нь Зэрэг суманд +32 градус дулаан байжээ. Дарви, Манхан, Мянгад, Булган, Алтай сумдын нутгаар агаартаа +30 градусыг давж дулаарсан өдөр тус тус 1 өдөр ажиглагдсан ба бусад сумдын нутгаар +30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй
Хөрсний температур (Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур +19...+26 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар +44...+60 градус хүрч дулаарсан бол хамгийн бага температур шөнөдөө -0...-12 градус хүйтэн байсан.Булган сум хөрсөн дээрээ +60 градус хүрч халсан. Харин хөрсөн дээр нийт нутгаар +40 градусаас дээш гарч халсан өдөр 3-10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас (Precipitаtion): Энэ арав хоногт Зэрэг, Булган, Үенч, Цэцэг сумдаас бусад сумдын нутгаар 0.3-10.4 мм, нийт 54.9 мм тунадас орсон. Орсон тунадасыг сумдаар авч үзвэл: Хамгийн их нь Мөст суманд 10.4 мм, Мөнххайрхан, Чандмань суманд 9.1-9.6 мм, хамгийн бага нь Манхан суманд 0.3 мм, Алтай суманд 0.6 мм тунадас орсон байна. Зэрэг,Цэцэг, Булган,Үенч сумдад тунадас ороогүй.
Салхи (Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд Ховд суманд 25 м/с, Мөст суманд 22 м/с, Чандмань, Зэрэг суманд 20-21 м/с бусад сумдын нутгаар 16-18 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна. Алтай, Үенч сумдад 10-12 хүрч зөөлөн шуурсан.
Ургамал (Plant): Энэ 10 хоногт Мөнххайрхан, Дуут сумдын нутгаар ургамал цухуйсан, бусад сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, агь, шарилж, сайрын хялгана, монгол сонгино зэрэг ургамлын цухуйлтын үе шат жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 1-3 см, ургамлын ургалтын байдал Эрдэнэбүрэн, Манхан, Булган, Цэцэг сумдын нутгаар “дунд” гэсэн үнэлгээтэй, Дуут сумын нутгаар “маш муу” бусад сумдын нутгаар “муу” гэсэн үнэлгээтэй байна. 10 хоногийн дундуур ихэнх нутгийг хамарч бороо орсон нь хөрсөнд чийг өгч бэлчээрийн ургамал ургах таатай нөхцлийг бүрдүүлж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдаар бод мал төллөх, малын хөөвөр хялгас авах, ямаа самнах, мал ногоолуулах зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар тааламжтай байлаа.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Ихэнх нутгаар 0.3-10.4 мм бороо орлоо. Тунадасны хэмжээ 54.9 мм
- Агаартаа +30 градусаас дээш дулаарсан өдөр Дарви, Манхан, Мянгад, Булган, Алтай сумдад тус бүр 1 өдөр ажиглагдсан ба бусад сумдын нутгаар +30 градусыг давж халсан өдөр ажиглагдаагүй.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 3-10 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 10-25 метр хүрч шуурсан. Хамгийн их нь Ховд суманд 25 м/с хүрсэн байна.
- Бэлчээрийн ургамал ихэнх сумдын нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн. Мөнххайрхан, Дуут сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхэлсэн.
- Нийт нутгаар хур тунадас орж бэлчээрийн ургамал ургах таатай нөхцөл бүрдсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 5 дугаар сарын 13